bnr-0
Технологийн салбарын манлайлагчид Трампын тангараг өргөх ёслолд оролцоно
01 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • Илон Маск, Марк Закерберг, Жефф Безос нар АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцох гэж буй талаар NBC News мэдээллээ.
  • Тэд ёслолын үеэр Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын ойролцоо суух аж. Энэхүү үйл явдал нь технологийн салбарын удирдлагуудын Трамптай тогтоосон харилцаа эрс өөрчлөгдөж, илүү эерэг чиглэлд шилжиж буйг илтгэж байна.
  • Технологийн компаниуд эв найртай хамтран ажиллах байр суурийг илэрхийлж, Трампын тангараг өргөх ёслолд “Amazon”, “Meta”, “Google” зэрэг компаниуд тус бүр 1 сая ам.долларын хандив өгчээ.
Илон Маск Трампын удирдлага дор байгуулагдсан “Засгийн газрын үр ашигтай байдлын яам”-д зөвлөхөөр ажиллахаар болоод буй.

Илон Маск, Марк Закерберг, Жефф Безос нар АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцох гэж буй талаар NBC News мэдээллээ. Тэд ёслолын үеэр Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын ойролцоо суух аж. Энэхүү үйл явдал нь технологийн салбарын удирдлагуудын Трамптай тогтоосон харилцаа эрс өөрчлөгдөж, илүү эерэг чиглэлд шилжиж буйг илтгэж байна.

Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Безос, Закерберг тэргүүтэй технологийн салбарын томоохон эрхмүүдтэй татвар, мэдээллийн хяналт, цагаачлал зэрэг асуудлаар зөрчилдөөн ихтэй байсан билээ. Гэвч энэ удаад технологийн компаниуд эв найртай хамтран ажиллах байр суурийг илэрхийлж, Трампын тангараг өргөх ёслолд “Amazon”, “Meta”, “Google” зэрэг компаниуд тус бүр 1 сая ам.долларын хандив өгчээ.

Илон Маск ч мөн шинэ үүрэг хүлээж, Трампын удирдлага дор байгуулагдсан “Засгийн газрын үр ашигтай байдлын яам”-д зөвлөхөөр ажиллахаар болсон бөгөөд энэ ажлын хүрээнд төрийн зардлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Технологийн салбарын дэмжлэг ийнхүү нэмэгдэж байгаа нь цаашид төр, хувийн хэвшлийн илүү үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжих нөхцөл бүрдэж буйг харуулж байна.   

 

mobile-logo