Испани улс 60 еврогоор тээврийн хэрэгсэлд нэг сар үнэгүй зорчих боломжтой боллоо
12 сарын 17, 2025
ХУВААЛЦАХ
- Испанийн Засгийн газар ирэх оны нэгдүгээр сараас 60 еврогоор автобус, галт тэргээр улс даяар хязгааргүй нэг сар зорчих тасалбар нэвтрүүлэхээр боллоо.
- 26 хүртэлх насны залууст зориулсан хөнгөлөлттэй хувилбар нь 30 еврогийн үнэтэй байх бөгөөд залуус, оюутнуудад чиглэсэн дэмжлэг болно гэлээ.
- Шинэ тасалбар нь зорчих зардлыг бууруулахын зэрэгцээ хувийн автомашины хэрэглээг багасгаж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилготой.
Герман 2023 онд ижил төстэй загвар хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хэрэглээг огцом нэмэгдүүлж чадсан нь Испанид энэ бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн байна.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү




