ХУВААЛЦАХ
- Монгол Улсын Ерөнхий сайд аравдугаар сарын 17-ны өдөр болсон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж, улмаар огцруулах шийдвэр гаргасан асуудлыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа.
- Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын гишүүн, дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн үйл явц нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
- Энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар энэ сарын 22-ны өдрийн 09:30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэйгээр хэлэлцэнэ.

Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдвол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол хүчингүй болно.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү