bnr-0
Орос улс Төв Азийн анхны цөмийн цахилгаан станцыг Узбекистанд барина
05 сарын 29, 2024
ХУВААЛЦАХ
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд айлчилж, Узбекистаны удирдагч Шавкат Мирзиёев тус улсад цөмийн цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Тус хэлэлцээр хэрэгжсэнээр уг төсөл нь Төв Ази дахь анхны атомын цахилгаан станц болох бөгөөд бүс нутаг дахь Орос улсын нөлөөг улам бэхжүүлэх алхам боллоо.
  • Түүнчлэн Путин Узбекистан руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ амласан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд айлчилж, Узбекистаны удирдагч Шавкат Мирзиёев тус улсад цөмийн цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд айлчилж, Узбекистаны удирдагч Шавкат Мирзиёев тус улсад цөмийн цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус хэлэлцээр хэрэгжсэнээр уг төсөл нь Төв Ази дахь анхны атомын цахилгаан станц болох бөгөөд  бүс нутаг дахь Орос улсын нөлөөг улам бэхжүүлэх алхам боллоо.

Узбекистаны Ерөнхийлөгч энэхүү төслийг “стратегийн хувьд маш чухал” хэмээн онцолсон ба тус улс ураны асар их нөөцтэйг ч мөн тэмдэглэсэн аж. Харин Путины хувьд “Узбекистаны цөмийн эрчим хүчний зах зээлд үр дүнтэй ажиллахын тулд бүхнийг хийнэ” гэдгээ амласан байна.

Төслийн хүрээнд нийт 330 мегаваттын хүчин чадалтай зургаан реактор барихаар төлөвлөж байна хэмээн Оросын төрийн мэдээллийн агентлаг РИА Новости Оросын төрийн өмчит эрчим хүчний корпорац болох "Росатом"-оос эш татан мэдээлэв.

Түүнчлэн Путин Узбекистан руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ амласан аж.

Путин, Мирзиёев нарын яриа хэлэлцээ Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон бөгөөд тав дахь бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлж эхэлснээс хойших Оросын удирдагчийн хийж буй гурав дахь гадаад айлчлал болж байна.   

 

mobile-logo