bnr-0
Apple компани анхны эвхэгддэг iPhone гар утсаа 2026 онд гаргахаар төлөвлөж байна
07 сарын 26, 2024
ХУВААЛЦАХ
  • “Apple” компани анхны эвхэгддэг iPhone гар утсаа 2026 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
  • “Apple” компани Азийн зарим гар утас үйлдвэрлэгч компаниудтай эвхэгддэг загварыг боловсруулах ажлаар холбогдож эхэлсэн байна.
Эвхэгддэг гар утасны зах зээлд “Samsung” компани тэргүүлдэг ба зах зээлийн 50.5 хувийг эзэлдэг.

“Apple” компани анхны эвхэгддэг iPhone гар утсаа 2026 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Өрсөлдөгчид нь хэдийнэ нэвтэрсэн эвхэгддэг ухаалаг төхөөрөмжийн зах зээлд тус компани зөөврийн компьютер, эсвэл iPad-ын шинэ загвараар дебют хийнэ хэмээн технологийн шинжээчид таамаглаж байсан ч Хятадын ухаалаг гар утасны зах зээлд үүссэн сорилтууд нь “Apple” эвхэгддэг гар утасны хөгжүүлэлтийг эрчимжүүлэхэд нөлөөлсөн бололтой.

iPhone гар утасны эвхэгддэг загварыг боловсруулах ажил эхний шатандаа явж байгаа тухай “Apple” компани энэ оны хоёрдугаар сард мэдээлж байсан бол өдгөө загвараа эцэслэж, Азийн зарим гар утас үйлдвэрлэгч компаниудтай холбогдож эхэлсэн байна.

Жилээс жилд тэлж байгаа эвхэгддэг гар утасны зах зээлд “Samsung” компани тэргүүлдэг ба зах зээлийн 50.5 хувийг эзэлж буй. Хятадын үйлдвэрлэгчид мөн эвхэгддэг гар утасны зах зээлд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд “Huawei” зах зээлийн ойролцоогоор 31 хувийг эзэмшдэг бол Honor, Xiaomi, Oppo, Vivo бага хувийг бүрдүүлж байна.  

 

mobile-logo