bnr-0
“Apple” шинэчилсэн iPad mini загвараа танилцууллаа
10 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
  • “Apple” компани iPad mini загвараа мягмар гарагт танилцууллаа.
  • Тус бүтээгдэхүүний үнэ 499 ам.доллароос эхлэх бөгөөд аравдугаар сарын 23-нд “Apple”-ийн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх аж.
“Apple” iPad mini

“Apple” компани iPad mini загвараа мягмар гарагт танилцууллаа. Энэ нь 2021 оноос хойших ухаалаг таблетын жижиг загварын анхны шинэчлэл болоод буй. 

Шинэ iPad mini нь iPhone 15 Pro-тэй ижил чип буюу A17 Pro процессортой бөгөөд энэ сард хэрэглээнд нэвтрэх хиймэл оюун ухааны шинэ функц болох Apple Intelligence-ийг дэмжих аж.

8.3 инчийн дэлгэцтэй iPad mini нь хамгийн сүүлийн үеийн Apple Pencil Pro-г мөн дэмжих юм. Тус бүтээгдэхүүний үнэ 499 ам.доллароос эхлэх бөгөөд аравдугаар сарын 23-нд “Apple”-ийн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх аж.   

mobile-logo