bnr-0
The MongolZ баг “BLAST.tv Austin Major 2025" тэмцээний шөвгийн наймд шалгарлаа
06 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • 1,250,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж байгаа бөгөөд манай улсын The MongolZ баг өнгөрсөн шөнө плэйофф буюу шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. 
  • The MongolZ баг өнгөрсөн шөнө Европын G2 Esports багтай тулсан бөгөөд энэхүү BO3 (best-of-three) цуврал тоглолтод 2–0 харьцаагаар ялалт байгуулсан юм. 
  • Түүнчлэн The MongolZ багийн тоглогч Senzu буюу M.Азбаяр 56 kill-ийн тоогоор Major тэмцээний түүхэн дээд амжилтыг шинэчиллээ.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох болох “BLAST.tv Austin Major 2025” тэмцээн АНУ-ын Техас мужийн Аустин хотод зохион байгуулагдаж байна. 1,250,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж байгаа бөгөөд манай улсын The MongolZ баг өнгөрсөн шөнө плэйофф буюу шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. 

The MongolZ баг өнгөрсөн шөнө олон жилийн турш дэлхийн шилдэг багийн эгнээнд явсан Европын G2 Esports багтай тулсан бөгөөд энэхүү BO3 (best-of-three) цуврал тоглолтод 2–0 харьцаагаар ялалт байгуулсан юм. 

Түүнчлэн The MongolZ багийн тоглогч Senzu буюу M.Азбаяр 56 kill-ийн тоогоор Major тэмцээний түүхэн дээд амжилтыг шинэчиллээ. Энэ бол MR13 системтэй CS2 хувилбарын онцлогийг харгалзан үзвэл дахин давтагдашгүй амжилт гэж олон шинжээчид үзэж байна.   

mobile-logo