bnr-0
Оюутолгой, Эскондида уурхайн хүчин чадал нэмэгдсэнээр "Rio Tinto"-ийн зэсийн орлого 75 хувиар өслөө
02 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн уул уурхайн аварга "Rio Tinto" компанийн өнгөрсөн оны орлого 10.87 тэрбум ам.доллар болж, 2023 оны 11.76 тэрбум ам.доллароос буурсан үзүүлэлттэй гарлаа.
  • Өнгөрсөн жил Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал болон боомтуудад хуримтлагдсан нөөцөөс үүдэн төмрийн хүдрийн ханш буурсан нь тус компанийн ашигт сөргөөр нөлөөлсөн юм. 
  • Монгол Улсын "Оюу Толгой" уурхайн хүчин чадал нэмэгдэж, Чили дэх "Escondida" уурхай сайн үзүүлэлттэй ажилласан нь зэсийн салбарын орлогыг 75 хувиар өсөхөд нөлөөлжээ. 
h32j2
"Rio Tinto"-ийн төмрийн хүдрийн салбарын орлогын хэмжээ 19 хувиар буурсан бол хөнгөн цагааны бизнесийн орлого 61 хувиар өсчээ.
header-wLogo
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
mobile-logo