- Нью-Йоркийн биржийн өглөөний арилжаагаар спот алтны ханш 0.3 хувиар суларч, унци нь 2615.54 ам. доллар болжээ.
- Биткойны ханш улам өснө гэсэн хүлээлт өндөр хэвээр байгаа тул алтны ханш бага зэрэг суларч байна.

Алтны ханш суларсан өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт алтны ханш 1 хувиар суларсан ч эргээд 0.3 хувиар өссөн.
Олон улсад аюулгүй бүсээр алтыг нэрлэж, алтны ханш 2024 оны сүүлийн улиралд урьд өмнө хэзээ ч байгаа ханшийн өсөлтийг үзүүлсэн. Харин Нью-Йоркийн биржийн өглөөний арилжаагаар спот алтны ханш 0.3 хувиар суларч, унци нь 2615.54 ам. доллар болжээ. Үүнийг шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдож, долларын ханш чангарсантай холбон тайлбарлаж байна. Харин эдийн засагчид АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бага зэрэг зөөлрүүлэх шийдвэр гаргасан нь алтны ханш унахад нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ нь илүү бодит байдалд нийцэх дүгнэлт байх талтай.
Ирээдүйд алттай биткойн өрсөлдөнө. Биткойны ханш 106 мянган ам долларт хүрч, дээд түвшинг шинэчилсэн. Тэгвэл шинэ оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Тармпын тангараг өргөх ёслол болно. Энэ цагаас биткойны ханш улам өснө гэсэн хүлээлт өндөр хэвээр байгаа тул алтны ханш бага зэрэг суларч байна. Гэхдээ үндсэн гол шалтгаан болсон геополитикийн зөрчилдөөн шийдэгдээгүй байхад алтны ханш огцом унахгүй гэсэн таамаглал бас анхаарал татаж байна. Шинжээчид 2025 онд алтны ханш суларч, эсрэгээрээ ногоон буюу ам.долларын ханш чангарна гэж тэд таамаглаж байна.