bnr-0
Хэт гялалзсан, саатай дээлнүүд Сар шинийн моодноос хасагджээ
02 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэ жилийн сар шинийн баярын гоёлын загварт торгон дээл ноёрхсон хэвээр байна. Гэхдээ үйтэн хуар, хүр хорхойн эсвэл том хээтэй гялалзсан, саатай торго загварын чиг хандлагаас хасагджээ.
  • Монгол дээл дунджаар 450 мянгаас 1.5 сая төгрөгийн үнэтэй байна. Харин эрэгтэйчүүд даавуун дээл худалдан авах тренд хэвээр байгаа аж.

Монгол дээлийн борлуулалт Сар шинийн баяр, наадмын өмнө эрэлтээ дагаад өсдөг. 

Энэ жилийн хувьд монгол дээл хэлбэр хийц, материал, хаана, хэнээр урлуулснаараа шалтгаалаад зах зээл дээр 400 мянган төгрөгөөс 1.5 сая төгрөгийн үнэтэй байна. Энэ бол дундаж үнэ ханш. 

Цагаан сараар түгээмэл дээл хийж өмсдөг торгоны хувьд үйтэн хуар, хүр хорхой, япон торгоны сонголт харьцангуй буурсан. Одоо биед эвтэйхэн, өөрт таалагдсан гэдэг сонголт давамгайлж байгаа ч том хээтэй, хэт гялалзсан саатай торго загварт зай тавьж өгсөн гэнэ. 

2025 оны загварын чиг хандлагад торгон материал онцгой байр суурь эзэлж байна. Торго нь тансаг, гялалзсан бүтэцтэй тул дизайнеруудын анхаарлыг татаж, олон төрлийн загварт ашиглагдаж байна. 

Лусын дагина хэв маяг: Энэ чиг хандлага нь торгон материалтай нягт холбоотой. Торгоны гялалзсан, зөөлөн бүтэц нь лусын дагинын гоо зүйг илэрхийлэхэд тохиромжтой. Тиймээс торгон даашинз, цамц зэрэг нь энэ хэв маягийн гол элементүүдийн нэг болж байна. Монгол дээлд биеийн гоо сайхныг илүү тод харуулах улмаар өөг нуухад ашиглаж байгаа аж.   

Рококо хэв маяг: 2025 онд рококо хэв маяг дахин сэргээгдэж, тансаг, хээнцэр загварууд трэнд болж байна. Торго нь энэ хэв маягийн салшгүй хэсэг бөгөөд эмэгтэйлэг, нарийн хийцтэй хувцаснуудад өргөнөөр ашиглагдаж байна.  

Хүннү, уужтай гэх мэт нэмэлт элемент оруулсан дээлийг сонирхох нь буурч, уламжлалт хэв маяг энэ жил хэвээр байна.  

Өнгөний хувьд үндсэн өнгөнүүд мөн засварын дулаан өнгөнүүд ч ноёрхсон хэвээр байх нь. Торгон дээлийг эмэгтэйчүүд, даавуун дээлийг эрэгтэйчүүд илүүтэй худалдан авах хандлага хэвээр хадгалагдаж байна. Харин малгайг мартаж болохгүй шүү гэж зөвлөж байна.  

mobile-logo