Малчдад тэжээлийн ургамал тариалах, өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
0:00 / 0:00
- Малчдад тэжээлийн ургамал тариалах, өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
- Төсөлд малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар тав хүртэлх га газрыг давуу эрхээр, харин өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг хүртэлх га газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
- Энэ нь мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжийг нэмэгдүүлнэ гэж Засгийн газраас үзэж байна.
Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэн, гамшгийн улмаас орон гэргүй болсон өрх, нийгмийн халамж шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлд газар эзэмшүүлэх хүсэлтийг эрэмбэ дараалал харгалзахгүй шийдвэрлэхээр тусгажээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



