bnr-0
Дундговь аймагт 2400 МВт-ын салхин цахилгаан станц байгуулна
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг UPC Renewables компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
  • Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
  • Сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монголд дотооддоо үйлдвэрлэх, ажиллах хүчнийг бэлтгэхээр шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулна.
Энэ түншлэл нь Дундговь аймгийн салхины нөөцийг ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэхэд чиглэнэ

Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг UPC Renewables компанитай  АНУ-ын Нью-Йорк хотноо харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.

Төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэх, мөн манай улсын нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахад хувь нэмэр оруулна. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд энэ талаар “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах алхам хийлээ. Бид сэргээгдэх эрчим хүчний экспортыг нэмж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжийг нээхийг зорьж байна” гэжээ. Энэ түншлэл нь Дундговь аймгийн салхины нөөцийг ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэхэд чиглэсэн, найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломж бүрдүүлж байна. Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монголд дотооддоо үйлдвэрлэх, төслийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах зорилт тавиад байгаа аж.

2024 оны байдлаар Дундговь аймгийн хэмжээнд гадаадын зээл тусламжаар орон нутгийн хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 8 төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.  

mobile-logo