bnr-0
“SpaceX” компанийн үнэлгээ 350 тэрбум ам.долларт хүрлээ
12 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • Компанийн удирдлага болон хөрөнгө оруулагчид дотоод арилжаагаар нэгж хувьцааг 185 ам.доллароор үнэлэн худалдан авч, нийт 1.25 тэрбум ам.долларын хэлцэл хийсэн байна.
  • Энэ удаагийн үнэлгээ өмнөх зургадугаар сард тогтоогдсон 210 тэрбум ам.доллароос 67 хувиар өссөн нь компанийн зах зээлд эзлэх байр суурь хэрхэн улам бэхжиж байгааг харуулжээ.
  • Мөн компанийн гүйцэтгэх захирал Илон Маск цөөн тооны хөрөнгө оруулагч шинэ тогтсон үнэлгээгээр хувьцаагаа зарах хүсэлт гаргасан талаар онцлов.
Одоогийн байдлаар “SpaceX” нь АНУ-ын батлан хамгаалахын томоохон компаниудыг давсан үнэлгээтэй байгаа бөгөөд дэлхийн хамгийн үнэ цэнтэй хувийн компаниудын нэг болоод байна.

“SpaceX” компанийн үнэлгээ 350 тэрбум ам.долларт хүрлээ. Компанийн удирдлага болон хөрөнгө оруулагчид дотоод арилжаагаар нэгж хувьцааг 185 ам.доллароор үнэлэн худалдан авч, нийт 1.25 тэрбум ам.долларын хэлцэл хийсэн байна. Энэ нь шинэ хөрөнгө босгох зорилгоор бус, ажилтнууд болон хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа борлуулах боломж олгох зорилготой аж. Үүний зэрэгцээ, “SpaceX” компани 500 сая ам.долларын хувьцааг өөрөө буцаан худалдан авч, санхүүгийн хувьд хүчирхэг байгаагаа баталсан байна.

Энэ удаагийн үнэлгээ өмнөх зургадугаар сард тогтоогдсон 210 тэрбум ам.доллароос 67 хувиар өссөн нь компанийн зах зээлд эзлэх байр суурь хэрхэн улам бэхжиж байгааг харуулж байна. “SpaceX” нь АНУ-ын хиймэл дагуул хөөргөх зах зээлд бараг монополь байр суурь эзэлдэг бөгөөд 5 сая гаруй хэрэглэгчтэй “Starlink” интернэт үйлчилгээ, аварга том хэмжээтэй, дахин ашиглах боломжтой “Starship” пуужингийн төсөл нь компанийн хөгжлийг хурдасгаж буй гол хүчин зүйлс болж байна.

Мөн компанийн гүйцэтгэх захирал Илон Маск цөөн тооны хөрөнгө оруулагч шинэ тогтсон үнэлгээгээр хувьцаагаа зарах хүсэлт гаргасан талаар онцолжээ. Түүнчлэн “SpaceX” компани хувьцааны зарим худалдан авалтаа хязгаарлаж, шинэ хөрөнгө оруулагчдыг татан оруулахыг зорьсон байна.

Одоогийн байдлаар “SpaceX” нь АНУ-ын батлан хамгаалахын томоохон компаниудыг давсан үнэлгээтэй байгаа бөгөөд дэлхийн хамгийн үнэ цэнтэй хувийн компаниудын нэг болоод байна.   

mobile-logo