bnr-0
30 тэрбум долларын үнэлгээтэй, 30 гаруй ажилтантай Telegram
10 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
  • Ойролцоогоор 1 тэрбум орчим хэрэглэгчтэй, 30 тэрбум ам.долларын үнэлгээтэй Telegram ердөө 30 ажилтантай.
  • Хувийн өмчит тус компанид хүний нөөцийн газар ч байдаггүй бөгөөд үүсгэн байгуулагч Павел Дуров өөрөө удирдаж, шилдэг авьяастнуудыг шалгаруулж компанидаа нэгтгэдэг байна.
  • Павел Дуров 2013 онд ах Николайтайгаа хамтран Telegram-ийг үүсгэн байгуулж байсан бөгөөд өдгөө түүний хөрөнгө 15.5 гаруй ам.долларт хүрээд байна.
Сүүлийн үеийн мэдээгээр, тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Павел Дуров 5 сая еврогийн барьцаа төлсний дараа суллагдсан байна.

Ойролцоогоор 1 тэрбум орчим хэрэглэгчтэй, 30 тэрбум ам.долларын үнэлгээтэй Telegram ердөө 30 ажилтантай. Хувийн өмчит тус компанид хүний нөөцийн газар ч байдаггүй бөгөөд үүсгэн байгуулагч Павел Дуров өөрөө удирдаж, шилдэг авьяастнуудыг шалгаруулж компанидаа нэгтгэдэг байна.
Павел Дуров 2013 онд ах Николайтайгаа хамтран Telegram-ийг үүсгэн байгуулж байсан бөгөөд өдгөө түүний хөрөнгө 15.5 гаруй тэрбум ам.долларт хүрээд буй.

Өдгөө 39 настай Павел Дуровыг Telegram платформ нь гэмт хэрэгтнүүд ашиглаж байгааг зогсоох талд арга хэмжээ аваагүй, хар тамхины наймаа болон зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг сурталчилсан зэрэг асуудлаар мөрдөн байцаалт эхлүүлэн баривчилсан. Сүүлийн үеийн мэдээгээр, тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Павел Дуров 5 сая еврогийн барьцаа төлсний дараа суллагдсан байна.  

mobile-logo