- Туршилтаар хөөргөсөн "Starship" зорчигчгүй пуужин сансарт хүрч, дэлхийн талыг тойрон аялаад Энэтхэгийн далайд унажээ.
- "SpaceX” цамхаг барин “Super Heavy” гарааны хөдөлгүүрийг барьж авахаар төлөвлөж байсан ч шаардлагатай нөхцөл хангагдаагүйн улмаас төлөвлөгөө цуцлагдаж, нөөц хувилбар болох Мексикийн буланд газардсан байна.
- Тус пуужин нь шингэн хүчилтөрөгч болон метан хийгээр ажилладаг бөгөөд хөөргөхөд 10 сая гаруй фунт түлш шаарддаг аж.
“SpaceX” мягмар гарагт Техас дахь “Starbase” байгууламжаасаа “Starship” туршилтын зургаа дахь нислэгээ үйлдлээ. Тус зорчигчгүй пуужин сансарт хүрч, дэлхийн талыг тойрон аялаад Энэтхэгийн далайд унасан байна. Энэ нь “Starship”-ийн өдрийн цагаар осолдсон анхны тохиолдол болж буй.
Уг туршилтын зорилго нь сансарт хөдөлгүүрийг дахин асаах, хэт халалтаас сэргийлэх дулааны шинэ хаалтыг турших зэрэг “Starship”-ийн хүчин чадлыг сайжруулах байв. SpaceX” цамхаг барин “Super Heavy” гарааны хөдөлгүүрийг барьж авахаар төлөвлөж байсан ч шаардлагатай нөхцөл хангагдаагүйн улмаас төлөвлөгөө цуцлагдаж, нөөц хувилбар болох Мексикийн буланд газарджээ.
Дэлхийн хамгийн өндөр, хүчирхэг пуужин болох “Starshiр”-ийг дахин ашиглах боломжтой бөгөөд НАСА-гийн саран дээр хүн буулгах “Артемис” хөтөлбөрт гол үүрэг гүйцэтгэх аж. “Super Heavy” гарааны хөдөлгүүрийг нь оролцуулбал тус пуужин нь 121 метрийн өндөртэй бөгөөд нийт 33 хөдөлгүүрээр ажилладаг байна. Түүнчлэн шингэн хүчилтөрөгч болон метан хийгээр ажилладаг бөгөөд хөөргөхөд 10 сая гаруй фунт түлш шаарддаг ажээ.