bnr-0
Трамп Харвардын их сургуульд сурах гадаад оюутнуудыг АНУ-д нэвтрэхийг хориглолоо
06 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын их сургуульд сурах гадаад оюутнуудыг тус улсад нэвтрэхийг хориглох шийдвэр гаргалаа.
  • Түүнчлэн Трамп Харвардын их сургууль Кембриж дэх кампусдаа гадаад оюутнуудыг хүлээн авч байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн байна.
  • Өнгөрсөн долоо хоногт Бостон хотын шүүх Дотоодын аюулгүй байдлын яамыг Харвардад суралцаж буй олон улсын оюутнуудыг албадан шилжүүлэх шийдвэрийг зогсоосон.
Трамп Харвардын их сургуульд сурах гадаад оюутнуудыг АНУ-д нэвтрэхийг хориглолоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын их сургуульд сурах гадаад оюутнуудыг тус улсад нэвтрэхийг хориглох шийдвэр гаргалаа. Тус сургуулийн нийт оюутнуудын 25 гаруй хувийг олон улсын оюутнууд бүрдүүлдэг.  

Түүнчлэн Трамп Харвардын их сургууль Кембриж дэх кампусдаа гадаад оюутнуудыг хүлээн авч байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Бостон хотын шүүх Дотоодын аюулгүй байдлын яамыг Харвардад суралцаж буй олон улсын оюутнуудыг албадан шилжүүлэх шийдвэрийг зогсоосон. Харин Трампын шинэ зарлиг нь өөр хууль эрх зүйн үндэслэлд тулгуурлажээ.

Энэхүү зарлиг нь Харвардын их сургууль Засгийн газрын тавьсан хэд хэдэн шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой. Тодруулбал, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам гадаад оюутнуудын ёс зүйн зөрчилтэй холбоотой бичиг баримтыг шаардахад Харвард хангалттай мэдээлэл өгөөгүй гэж үзсэнээс маргаан улам хурцаджээ.

Харин Харвард уг хүсэлтийг биелүүлсэн гэж мэдэгдсэн ч, Засгийн газар түүний хариуг хангалтгүй гэж үзсэн байна.  

mobile-logo