- “Парис 2024” олимпын наадамд оролцох Монгол тамирчдын ёслолын хувцсыг “Michel&Amazonka” компани танилцуулсан билээ.
- “Michel&Amazonka” компани ирэх наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Олимпын хорооны зөвшөөрөлтэйгөөр цөөн тоогоор дахин урлаж, худалдахаар болжээ.
“Парис 2024” олимпын наадамд оролцох Монгол тамирчдын ёслолын хувцсыг “Michel&Amazonka” компани танилцуулсан билээ.
Тэгвэл “Michel&Amazonka” компани ирэх наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Олимпын хорооны зөвшөөрөлтэйгөөр цөөн тоогоор дахин урлаж, худалдахаар болжээ.
Манай тамирчдын өмсөх хувцас гаднын орнуудад олны анхаарлыг татаж, олон хүн хамгийн үзэсгэлэнтэй хувцас болсон байна гэж тодотгожээ.
Тухайлбал Канадад үйл ажиллагаа явуулдаг “DailyHive” сонин мэдээлэхдээ “Нээлтийн ёслолын үеэр өмсөх хамгийн гайхалтай, өвөрмөц хувцаснуудын нэг. Монгол эгч дүүсийн үүсгэн байгуулсан “Michel&Amazonka” брэндийн урласан энэ хувцас нь маш нарийн загвартай” гэсэн байна.
Түүнчлэн, “Монгол үүгээрээ тренд эхлүүлэх нь гарцаагүй. Дараагийн олимпын наадамд улс орнууд илүү хичээх байх. Ингээд нээлтийн ёслол дээр загварын шоу мэт болох юм бол илүү сонирхолтой болох нь, олимпын дараа энэ хувцсыг худалдан авах боломж гарна гэж найдаж байна” хэмээжээ.