bnr-0
Дели хотын агаарын бохирдлын түвшин дээд цэгтээ хүрч, бага сургуулиудаа хаалаа
1 өдрийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Дели хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул бага сургуулиудаа хаажээ.
  • Тус хотын оршин суугчдын нүд аргаж, амьсгалахад хүндрэлтэй болсон байна.
Сүүлийн өдрүүдэд ДЭМБ-ын анхааруулдаг үзүүлэлтээс 50 дахин их хортой нөхцөл цөөнгүй тохиожээ.

Энэтхэгийн Дели хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул бага сургуулиудаа хааж, цахимаар хичээллэх болжээ. 

Делигээр тогтохгүй ойр орчмын хотуудад ч агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд аюултай түвшинд хүрчээ. Сүүлийн өдрүүдэд ДЭМБ-ын анхааруулдаг үзүүлэлтээс 50 дахин их хортой нөхцөл цөөнгүй тохиожээ. Хотын оршин суугчдын нүд аргаж, амьсгалахад хүндрэлтэй болсон байна.

Дели болон хойд мужуудад өвлийн улиралд агаарын температур буурахтай зэрэгцээд тээврийн хэрэгслийн утаан дээр фермерүүд тариалангийн талбайгаа цэвэрлэх зорилгоор илүүдэл ургацаа шатаадаг нь агаарын бохирдлын гол шалтгаан болдог байна.  

mobile-logo