- “БРИКС-ийн орнууд доллароос татгалзахыг бид цаашид зүгээр хараад суухгүй” хэмээн Трамп өөрийн олон нийтийн сүлжээнд бичжээ.
- Тус бүлгийн зарим удирдагч ам.долларын ноёрхлыг бууруулах зорилгоор хамтарсан валют бий болгох саналыг дэвшүүлсэн ч дотоод санал зөрөлдөөнөөс болж шийдвэр нь зогсонги байдалд хүрчээ.
- Трамп импортын татвараа зөвхөн гадаад орнуудад халтай гэж тайлбарлаж байгаа ч эдийн засагчид Америкийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид гол хохирогч болж байна гэж үзжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп БРИКС-ийн бүлгийн есөн орон ам.долларыг орлох шинэ валют нэвтрүүлбэл бараа бүтээгдэхүүнд нь 100 хувийн татвар ногдуулахаа мэдэгдлээ.
“БРИКС-ийн орнууд доллароос татгалзахыг бид цаашид зүгээр хараад суухгүй” хэмээн Трамп өөрийн олон нийтийн сүлжээнд бичжээ.
БРИКС-ийн бүлэгт Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк, Иран, Египет, Этиоп, АНЭУ багтдаг. Тус бүлгийн зарим удирдагч ам.долларын ноёрхлыг бууруулах зорилгоор хамтарсан валют бий болгох саналыг дэвшүүлсэн ч дотоод санал зөрөлдөөнөөс болж шийдвэр нь зогсонги байдалд хүрчээ.
Трамп эдгээр орнуудаас “Шинэ валют гаргахгүй” гэсэн баталгаа шаардаж, хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол "АНУ-ын зах зээлд бараагаа борлуулах боломжгүй болно" гэж анхааруулсан байна.
Импортын татварын хувьд тухайн барааны үнийн тодорхой хувиар ногдуулдаг. Жишээлбэл, 50 мянган ам.долларын үнэтэй автомашинд 25 хувийн татвар ногдуулбал 12,500 ам.долларын нэмэлт зардал үүсдэг.
Трамп импортын татвараа зөвхөн гадаад орнуудад халтай гэж тайлбарлаж байгаа ч эдийн засагчид Америкийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид гол хохирогч болж байна гэж үзжээ.
Тэгвэл Трампын холбоотнууд түүний сүрдүүлгийг хэлэлцээрийн тактик гэж харж буй аж. Тухайлбал, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо саяхан Трамптай уулзаж, Канадын бараанд ногдуулах өндөр татвараас зайлсхийх хэлэлцээ хийгээд буй.