bnr-0
The Metals Company далайн ёроолоос ашигт малтмал олборлох анхны компани болохыг зорьж байна
03 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • TMC 2025 оны сүүл гэхэд далайн ёроолоос ашигт малтмал олборлож эхлэхийг зорьж байна.
  • TMC/ The Metals Company / АНУ-ын хуулийн дагуу лиценз хүсэж байна.
  • Байгаль орчны зарим байгууллага үүнийг эрс эсэргүүцэж байгаа бол зах зээл судлаачид одоо тохиромжтой цаг эсэхэд эргэлзэж байна.

The Metals Company АНУ-ын хуулийн хүрээнд далайн гүний хайгуулын лиценз авах хүсэлт гаргана гэсэн мэдээлэл өнөөдөр олон улсын төвд орж ирлээ. 

Канадын уул уурхайн компани The Metals Company (TMC) пүрэв гарагт мэдэгдэл хийж, АНУ-ын Худалдааны яаманд далайн ёроолоос ашигт малтмал олборлох хайгуулын лиценз, зөвшөөрөл авах албан ёсны хүсэлт гаргаснаа зарлалаа.

Тус компани лицензээ Олон улсын Далайн Ёроолын Газар (ISA)-аас авахаас өмнө АНУ-ын 1980 оны “Далайн ёроолын хатуу ашигт малтмалын нөөцийн тухай хууль” (DSHMRA)-ийн дагуу авах хүсэлт гаргана гэж мэдэгдэв. Учир нь ISA далайн гүний ашиглалтын зохицуулалтыг хараахан батлаагүй байгаа аж.

TMC мөн АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын захиргаа (NOAA)-тай урьдчилсан зөвшилцөл хийх хүсэлтээ гаргасан гэж мэдэгджээ.

Хүрээлэн буй орчны асуудал ба маргаан

TMC нь далайн ёроолоос ашигт малтмал олборлох албан ёсны зөвшөөрөл авах анхны компани болохыг зорьж байгаа бөгөөд энэ нь маргаан дагуулж байна.

Байгаль орчны байгууллагууд далайн гүний олборлолтыг бүрэн хориглохыг шаардаж, аж үйлдвэрийн үйл ажиллагаа далайн ёроолын экосистемд нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулж болзошгүй гэж анхааруулж байна.

Олон улсын уулзалт ба цаашдын шийдвэрүүд 

Энэ үеэр 36 орны төлөөлөгчид Ямайкийн Кингстон хотод НҮБ-ын Олон улсын Далайн Ёроолын Газрын зөвлөлийн хуралд оролцож, далайн ёроолоос зэс, кобальт зэрэг метал олборлохыг зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэж байна.

Гэсэн хэдий ч 3-р сарын 28-нд дуусах уулзалтаар эцсийн шийдвэр гарах магадлал бага гэж ажиглагчид үзэж байгаа юм. Харин зохицуулалт батлагдахаас өмнө уул уурхайн компани лицензийн хүсэлт гаргавал ямар арга хэмжээ авах талаар төлөөлөгчид хэлэлцэх төлөвтэй байна.

TMC-ийн байр суурь

“Бид олборлолтоо эхлүүлж, байгаль орчны эрсдэлийг зөв шийдвэрлэж чадах  хангалттай мэдлэгтэй болсон гэж үзэж байна. Бидэнд шударга ажиллах боломжийг хангах хууль эрх зүйн орчин чухал” гэж TMC-ийн гүйцэтгэх захирал Жерард Баррон мэдэгдлээ.

Greenpeace-ийн шүүмжлэл 

 Greenpeace уг алхмыг “цөхрөнгөө барсан үйлдэл” гэж нэрлэж, TMC-ийг “олон улсын хэм хэмжээг зөрчиж байна” хэмээн буруутгав. Байгаль орчны байгууллага тус компанийг АНУ-ын хуулийн дагуу олон улсын уснаас олборлолт хийхийг оролдож байна гэж буруутгажээ. 

Шинжээчдийн байр суурь

Технологийн дэвшил хүн төрөлхтөнд сансар огторгуй бас далайн гүнийг эзэмших боломжийг удахгүй олгоно. Гэхдээ одоо цаг нь болсон уу гээд АНУ, Канад худалдааны маргаантай байгаа энэ үед лиценз өгөх эсэхэд эргэлзэж байна гэжээ.   

mobile-logo