- 2025 онд Улаанбаатар хотод автомашин унавал татвар болон зам ашигласны төлбөр нь одоо байгаа тарифаас 3-5 дахин нэмэгдсэн мөнгө тушаана.
- Хэрвээ та “Ланд Круйзер 200” маркийн машинтай бол 455,400 төгрөгийг татварт, харин 250,000 төгрөгийг зам ашигласны төлбөрт тушаана.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
Хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тээврийн хэрэгслийн албан татварыг нэмэх болон авто замын ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх тухай төсвийн төслийг танилцууллаа.
Тогтоолд, Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заагдсан хязгаарын хүрээнд 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо мөрдөж буй тарифаас тав дахин нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Тодруулбал, Авто машины албан татварын хэмжээг хуулийн дээд хязгаарт хүргэн дөрөв дахин нэмэгдэхээр эхний төсөлд тусгасан байсныг гурав дахин нэмэгдүүлэхээр болгон өөрчилж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор нийслэлийн замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Харин автозам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэхээр тогтоосноор нийслэлийн замын сангийн мөнгөн эх үүсвэр 2025 онд 80 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ. Автотээврийн хэргслийн татвар болон зам ашигласны төлбөр хэрхэн нэмэгдэж байгааг энд танилцуулахад,
Албан татвар:
“Приус” 36000-аас 108000,
“Лексус 570” 188100-аас 564300,
“Портер” 30000-аас 75000,
“Ланд Круйзер 200” 151800-аас 455400 төгрөг болж татвар нэмэгдэнэ.
Харин зам ашигласны төлбөр:
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000,
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000,
4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000 төгрөг болох аж.