bnr-0
Йелийн их сургууль 323 жилийн дараа анх удаа эмэгтэй ерөнхийлөгч сонголоо
05 сарын 31, 2024
ХУВААЛЦАХ
Өдгөө 58 настай Мори МакИннис 2020 оноос хойш Нью-Йоркийн Лонг Айланд дахь Стони Брук их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй бөгөөд ирэх долдугаар сараас шинэ албан тушаалаа хүлээн авах аж.

АНУ-ын Ivy League-ийн бүрэлдэхүүнд багтдаг Йелийн их сургууль пүрэв гарагт Мори МакИннисийг ерөнхийлөгчөөр сонгосноор тус их сургууль үүсгэн байгуулагдсанаасаа хойш эмэгтэй хүнийг байнгын ерөнхийлөгчөөр анх удаа сонгосон түүхэн үйл явдал боллоо.

Тэрбээр 2022 оноос хойш Йелийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан бөгөөд тус их сургуульд магистр болон докторын зэргээ хамгаалсан аж. Өдгөө 58 настай Мори МакИннис 2020 оноос хойш Нью-Йоркийн Лонг Айланд дахь Стони Брук их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй бөгөөд ирэх долдугаар сараас шинэ албан тушаалаа хүлээн авах аж.

Түүхч Ханна Холборн Грэй Йелийн их сургуулийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй удирдагч байсан бөгөөд тэрбээр 1977-1978 онд түр ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Тус албан тушаалд дээд боловсрол болон бусад салбарын 100 гаруй удирдагчид нэр дэвшсэн ч их сургуулийн удирдах зөвлөл МакИннисийг санал нэгтэйгээр сонгосон байна. Йелийн их сургууль нь эмэгтэй хүнийг байнгын ерөнхийлөгчөөр сонгосон Ivy League-ийн сүүлийн их сургууль болж байгаа юм.   

 

mobile-logo