bnr-0
Европын Холбоо Хятадаас импортолж буй цахилгаан автомашины татварыг нэмэх шийдвэрээ эцэслэн баталлаа
07 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
  • Европын комиссоос Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд ногдуулж буй 38.1 хүртэл хувийн импортын татвар өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа аж.
  • Үүний хариуд Хятад автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины үнээ өсгөхөө анхааруулаад байна.
  • Европын Холбооноос өнгөрсөн сард анх импортын татварыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд “Tesla” компанийн зүгээс Европ дахь Model 3 загварын автомашиныхаа үнийг өсгөнө гэдгээ эргэлзээгүй мэдэгдсэн юм.
Европын Холбоо БНХАУ-аас импортолж буй цахилгаан автомашины татварыг нэмэх шийдвэрээ пүрэв гарагт эцэслэн баталлаа. 

Европын Холбоо БНХАУ-аас импортолж буй цахилгаан автомашины татварыг нэмэх шийдвэрээ пүрэв гарагт эцэслэн баталлаа. 

Европын комиссоос Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд ногдуулж буй 38.1 хүртэл хувийн импортын татвар өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа аж. Энэхүү арга хэмжээнд зөвхөн Хятад үйлдвэрлэгчид бус Хятадад машин үйлдвэрлэдэг Европын брэндүүд, Шанхайд үйлдвэртэй АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” хүртэл багтаж байгаа юм. 

Үүний хариуд Хятад автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины үнээ өсгөхөө анхааруулаад байна. “Одоогийн байдлаар Европт борлуулж буй автомашины үнэд өөрчлөлт ороогүй ч импортын татвар өссөнөөр автомашины үнэд өөрчлөлт орохыг үгүйсгэх аргагүй" хэмээн Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч Nio пүрэв гарагт мэдэгдлээ. 

Европын Холбооноос өнгөрсөн сард анх импортын татварыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд Tesla компанийн зүгээс Европ дахь Model 3 загварын автомашиныхаа үнийг өсгөнө гэдгээ эргэлзээгүй мэдэгдсэн юм.   

mobile-logo