bnr-0
“Amazon” цөмийн эрчим хүчний салбарт 500 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулна
10 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
  • “Amazon” компанийн үүлэн тооцооллын охин компани болох “Amazon Web Services” нь хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ цөмийн эрчим хүчээр хангахаар зориод буй.
  • AWS нь жижиг модульт реакторын хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх үүднээс АНУ-ын Виржиниа мужийн нийтийн үйлчилгээний компани болох “Dominion Energy”-тэй хамран ажиллахаар болсноо мэдэгдлээ
“Amazon Web Services” компани цөмийн эрчим хүчний салбарт 500 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

Amazon Web Services компани цөмийн эрчим хүчний салбарт 500 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

Amazon компанийн үүлэн тооцооллын охин компани болох Amazon Web Services нь хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ цөмийн эрчим хүчээр хангахаар зориод буй. 

AWS нь жижиг модульт реакторын хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх үүднээс АНУ-ын Виржиниа мужийн нийтийн үйлчилгээний компани болох Dominion Energy-тэй хамран ажиллахаар болсноо мэдэгдлээ. Жижиг модульт реактор нь илүү бага зайтай цөмийн реакторын дэвшилтэт төрөл бөгөөд цөмийн реактор нь нүүрстөрөгчийн ялгарал үүсгэдэггүйгээрээ давуу талтай юм. 

Виржиниа мужид АНУ-ын бүх дата төвүүдийн тал гаруй хувь нь байрладаг бөгөөд Виржиниа мужийн хойд хэсэгт байрлах нэг хэсгийг Дата төвийн гудамж хэмээн нэрлэдэг байна. Dominion Energy-ийн мэдээлснээр нэг дата төв нь ихэвчлэн 30 мегаватт буюу түүнээс дээш эрчим хүч шаарддаг аж.

Тус компанийн тооцооллоор ойрын 15 жилийн хугацаанд эрчим хүчний хэрэгцээ 85 хувиар өсөх төлөвтэй байгаа юм.  

mobile-logo