bnr-0
Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулна
19 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2 сая 800 мянган төгрөг болгох шийдвэр гаргалаа.
  • Мөн түүнчлэн эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ.
  • Нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сан, эрүүл мэндийн даатгалын сан, боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, гамшиг ослоос хамгаалах эрэн хайх аврах ажиллагааны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаас санхүүжих урсгал зардал болон хүүхдийн мөнгийг хэвээр нь үлдээхээр төсөвт тусгасан байна.
hgk7
Мөн зарим тухайлсан зардлыг 50 хүртлэх хувиар бууруулах зэргээр нийт 1.1 их наяд төгрөгийн зарлагыг танахаар болжээ.
Өнөөдөр.мн
header-wLogo
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
mobile-logo