bnr-0
Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах зохицуулалт хэрэгжилтээ хүлээсээр байна
01 сарын 12, 2026
ХУВААЛЦАХ
  • Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах асуудал сүүлийн жилүүдэд хуулийн түвшинд хэлэлцэгдэж буй ч хараахан хэрэгжиж эхлээгүй.
  • 2024 оны 1 сарын 1-нээс хэрэгжихээр батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад малчин, туслах малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс тав хүртэлх жилийн хугацаанд хариуцахаар тусгасан ч  Засгийн газрын журам батлагдаагүйгээс хууль хэрэгжээгүй.
  • Энэ талаар ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Жилд 30–40 тэрбум төгрөгийн төсвийн ачаалал үүсэх  ч малчдын эрх ашгийг хамгаалах үүднээс энэ журмыг батлуулах чиглэлд анхаарч ажиллана” гэж  мэдэгджээ.
hh1e8
2023 онд УИХ нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэх үеэр уг зохицуулалтыг дэмжсэн бөгөөд тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас малчдын нийгмийн даатгалд хамрагдалт хангалтгүй, дундаж тэтгэвэр 500 мянган төгрөг орчим байгааг онцолж байв.
header-wLogo
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
mobile-logo