bnr-0
Apple компани энэ намар iPhone Air загвараа танилцуулна
03 сарын 17, 2025
ХУВААЛЦАХ
  • Apple компани iPhone цувралдаа “Air” хувилбарыг нэмэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
  • Салбарын эх сурвалжийн мэдээлснээр iPhone 17 Air энэ намар нээлтээ хийх бөгөөд MacBook Air загвартай адил стандарт загваруудаас илүү нимгэн байх аж.
  • Энэхүү шинэ загвар нь ойролцоогоор 6.6 инчийн дэлгэцтэй, Dynamic Island болон Camera Control товчтой байх төлөвтэй байгаа юм.
Apple компани iPhone цувралдаа “Air” хувилбарыг нэмэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Apple компани iPhone цувралдаа “Air” хувилбарыг нэмэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Салбарын эх сурвалжийн мэдээлснээр iPhone 17 Air энэ намар нээлтээ хийх бөгөөд MacBook Air загвартай адил стандарт загваруудаас илүү нимгэн байх аж. Үүний зэрэгцээ, чанартай болон хямд төсөр элементүүдийг хослуулсан загвартай байх гэнэ. 

Apple-ийн инженерүүд илүү нимгэн батарей ашиглахын зэрэгцээ батарейны ажиллах хугацааг хадгалж, илүү нарийхан утас бүтээхийг зорьж байгаа талаар эх сурвалж дурдлаа.

Түүнчлэн “Air” загварыг анхны бүрэн портгүй буюу цэнэглэгч оролтгүй iPhone болгох талаар тус компани авч хэлэлцсэн байна. Ингэснээр утасгүй цэнэглэлтийг дэмжиж, өгөгдөл дамжуулалтыг зөвхөн үүлэн системээр хийхээр төлөвлөж байсан аж. Гэвч Европын Холбооноос ухаалаг утас үйлдвэрлэгчдийг USB-C оролтыг дэмжихийг шаардсан тул Apple одоогоор энэ төлөвлөгөөг хойшлуулаад байгаа аж.

iPhone 17 Air-ийн үнэ ойролцоогоор 900 ам.доллар байх аж. Энэхүү шинэ загвар нь ойролцоогоор 6.6 инчийн дэлгэцтэй, Dynamic Island болон Camera Control товчтой байх төлөвтэй байгаа юм.  

mobile-logo