bnr-0
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт энэ жилийн төсөөллөө давлаа
12 сарын 03, 2024
ХУВААЛЦАХ
  • Цахилгаан тээврийн хэрэгслийн гигант BYD аравдугаар сард 500,526 суудлын автомашин нийлүүлсэн бол арваннэгдүгээр сард 504,003 суудлын автомашин нийлүүлээд буй.
  • Тус компанийн жилийн нийт нийлүүлэлт 3.74 саяд хүрч, жилийн зорилтот 3.6 саяас давжээ. 
  • Энэ нь жилийн эцсийн хурдацтай өсөлт мөн зах зээлийн эрэлт нэмэгдэж буйг харуулж байна.
Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD, "Leapmotor", "Xiaomi" компани нь жилийн нийлүүлэлтийн төлөвлөгөөгөө хугацаанаасаа нэг сарын өмнө биелүүлж чаджээ.

Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD, "Leapmotor", "Xiaomi" компани нь жилийн нийлүүлэлтийн төлөвлөгөөгөө хугацаанаасаа нэг сарын өмнө биелүүлж чаджээ. Энэ нь жилийн эцсийн хурдацтай өсөлт мөн зах зээлийн эрэлт нэмэгдэж буйг харуулж байна.

Цахилгаан тээврийн хэрэгслийн гигант BYD аравдугаар сард 500,526 суудлын автомашин нийлүүлсэн бол арваннэгдүгээр сард 504,003 суудлын автомашин нийлүүлээд буй. Тус компанийн жилийн нийт нийлүүлэлт 3.74 саяд хүрч, жилийн зорилтот 3.6 саяас давжээ. 

"Stellantis"-ийн дэмжлэгтэй "Leapmotor" компани арваннэгдүгээр сард 40,169 автомашин нийлүүлсэн нь өмнөх сараас 5.22 хувиар өссөн үзүүлэлт бол өнгөрсөн оны мөн үеэс 117 хувиар өссөн дүн юм. Тус компани он гарсаар 251,207 автомашин нийлүүлж, жилийн төлөвлөгөөгөө мөн давуулан биелүүлжээ.

Түүнчлэн Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Geely"-ийн дэмжлэгтэй "Zeekr" тус хугацаанд 27,011 автомашин нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 106 хувиар өссөн үзүүлэлт болоод буй. 

Тус улсад цахилгаан автомашины үнийн өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбогдуулан АНУ-ын үйлдвэрлэгч "Tesla" энэ оныг дуустал Model Y загварынхаа үнийг 10,000 юаниар бууруулж, 239,900 юаниар буюу 32,878 ам.доллароор худалдаалагдаж байна.   

mobile-logo