bnr-0
Цахилгаан болон хайбрид автомашины борлуулалт анх удаа уламжлалт хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг давлаа
08 сарын 09, 2024
ХУВААЛЦАХ
  • БНХАУ-д анх удаа шинэ эрчим хүчний автомашины борлуулалт уламжлалт түлшээр ажилладаг автомашины борлуулалтыг давсан талаар тус улсын Суудлын автомашины холбоо долдугаар сарын тайландаа дурдлаа.
  • Өнгөрсөн сард Хятадад зарагдсан шинэ суудлын автомашины 51 хувийг тус ангилал бүрдүүлжээ.
  • Суудлын автомашины холбооноос гаргасан мэдээллээр энэ оны долдугаар сард тус улсын автомашины борлуулалт 2.8 хувиар буурч, 1.72 сая автомашинд хүрсэн байна.
Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн ангилалд цахилгаан болон хайбрид буюу холимог хөдөлгүүрт автомашин багтаж байгаа аж.

БНХАУ-д анх удаа шинэ эрчим хүчний автомашины борлуулалт уламжлалт түлшээр ажилладаг автомашины борлуулалтыг давсан талаар тус улсын Суудлын автомашины холбоо долдугаар сарын тайландаа дурдлаа.

Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн ангилалд цахилгаан болон хайбрид буюу холимог хөдөлгүүрт автомашин багтаж байгаа аж. Өнгөрсөн сард Хятадад зарагдсан шинэ суудлын автомашины 51 хувийг тус ангилал бүрдүүлжээ.

Долдугаар сард тус улсад цахилгаан автомашинууд хайбрид хөдөлгүүрт автомашинуудаас илүү борлуулагдсаныг хамгийн сүүлийн үеийн тайлан харуулжээ. Гэвч BYD, "Li Auto" зэрэг бусад автомашины компаниудын сарын борлуулалт, хүргэлтийн тоо баримтаас харахад Хятад дахь хэрэглэгчид хайбрид хөдөлгүүртэй автомашиныг илүүд үзэх болсон байна.

Суудлын автомашины холбооноос гаргасан мэдээллээр энэ оны долдугаар сард тус улсын автомашины борлуулалт 2.8 хувиар буурч, 1.72 сая автомашинд хүрсэн байна. Шинэ эрчим хүчний автомашины жижиглэнгийн худалдаа долдугаар сард 37 хувиар өсөж, 878,000 автомашинд хүрээд буй.   

mobile-logo