bnr-0
Ураны нөөцөөр тэргүүлэгч улсууд
02 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
Ураны нөөц.

Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд аравдугаарт бичигдэж байна.

Дэлхийн цөмийн ассоциацын мэдээллээр Монгол Улс 144.6 мянган тонн ураны батлагдсан нөөцтэйгөөр дэлхийн нийт батлагдсан нөөцийн 2 хувийг бүрдүүлж байна. Энэ үзүүлэлтээр манай улс дэлхийд аравдугаарт бичигдэж буй юм.

Дэлхийн ураны нийт нөөцийн 95 хувийг 15 улс орон эзэмшиж байгаа бол үлдсэн 5 хувь нь 22 улсад ногддог байна.

Аж үйлдвэрлэл хөгжсөн, томоохон эдийн засаг бүхий ихэнх оронд атомын цахилгаан станц байгуулж байгаа энэ үед ураны эрэлт ойрын жилүүдэд 160 орчим хувиар өснө гэсэн судалгаа бий.

Одоогоор дэлхийн 17 улсад цөмийн 60 орчим реактор байгуулж буй бол шинээр 110 реактор төлөвлөлтийн шатандаа байгаа аж.   

mobile-logo