Хятад дахь "Starbucks" компани "Boyu Capital"-тай $4 тэрбумын түншлэл байгууллаа
11 сарын 04, 2025
ХУВААЛЦАХ
- “Starbucks” компани Хятадын зах зээлд бизнесээ илүү өргөжүүлэхийн тулд “Boyu Capital” групптэй 4 тэрбум ам.долларын стратегийн түншлэл байгууллаа.
- Уг түншлэлийн дагуу “Boyu Capital” болон Хятад дахь “Starbucks” компани хамтран “Odyssey” хэмээх шинэ компани байгуулах болжээ.
- Тус шинэ компанийн 60 хувийг “Boyu Capital” эзэмших бол үлдсэн 40 хувийг брэнд болон оюуны өмчийн хамт “Starbuck” эзэмших юм.
Сүүлийн жилүүдэд олон улсын компаниуд Хятадын зах зээлд урт хугацааны түншлэл эрж, өргөнөөр тэлэх хандлагатай байна.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



