bnr-0
Америкчуудын хөрөнгө Швейцар руу шилжиж байна: Валютын эрсдэл, улс төрөөс “зугтах” хандлага эрчимжлээ
04 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
  • Швейцарын хувийн банкуудад хөрөнгө оруулалтын данс нээх чинээлэг америкчуудын тоо огцом нэмэгджээ.
  • АНУ-ын өрийн түвшин, улс төрийн тогтворгүй байдал нь ам.доллароос ангид хөрөнгө оруулах хандлагыг өдөөж байна.
  • Хууль ёсны дагуу бүртгэгдсэн, тайлагнал бүхий Швейцарын банкны үйлчилгээ өнөө үед ил тод, өргөн хүрээтэй болжээ.
АНУ-ын өндөр орлоготой иргэдийн дунд Швейцарын банкны данс нээх сонирхол эрс нэмэгдэж, “Америк төвтэй" хөрөнгө оруулалтын бодлогоос татгалзах чиг хандлага илэрч эхэлжээ.

АНУ-ын өндөр орлоготой иргэдийн дунд Швейцарын банкны данс нээх сонирхол эрс нэмэгдэж, “Америк төвтэй" хөрөнгө оруулалтын бодлогоос татгалзах чиг хандлага илэрч эхэлжээ.

Швейцарын санхүүгийн зөвлөх үйлчилгээний Alpen Partners International компанийн гүйцэтгэх захирал Пьер Габрисын хэлснээр, ийм хандлага тодорхой үед “давлагаа” хэлбэрээр илэрдэг бөгөөд Ерөнхийлөгч Барак Обама сонгогдсон жил, COVID-19 цар тахлын үед, мөн өнөөгийн тарифын дайн зэрэг улс төр, эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.

Хөрөнгө оруулагчдын хувьд үндсэн хоёр шалтгаан давамгайлж байна. Нэгдүгээрт, АНУ-ын өрийн хэмжээ огцом өсөж, ам.долларын ханш цаашид суларна гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа нь валютын эрсдэлээс сэргийлэх зорилгоор хөрөнгөө диверсификац хийхэд хүргэдэг. Хоёрдугаарт, Трампын удирдлага дор АНУ-д хууль дээдлэх зарчим суларч буй мэт харагдаж байгаа нь улс төрийн шалтгаантай "нөөц төлөвлөгөө" боловсруулж, Европт оршин суух эрх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхлыг өдөөжээ.

Швейцарын төвийг сахисан улс төр, тогтвортой эдийн засаг, хүчтэй валют болон хуулийн тогтолцоо нь хөрөнгө оруулагчдыг татах гол хүчин зүйл байсаар байна. Мөн алт хадгалах, худалдан авах үйлчилгээний хувьд нэр хүндтэй орон гэдгээрээ Швейцар эрэлттэй хэвээр байна.

Өнөөгийн нөхцөлд Швейцарын банканд данс нээх үйл явц ил тод бөгөөд АНУ-ын Санхүүгийн зохицуулалтын шаардлагыг бүрэн хангаж, татварын тайлагналтай явагддаг. АНУ-ын томоохон банкууд өөрсдөө данс нээх боломжгүй ч Америкийн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй Швейцарын банк, хөрөнгө оруулалтын компаниудтай хамтран ажиллах замаар үйлчилгээ үзүүлж байна. Жишээ нь, Pictet банкны Швейцар дахь салбар болох Pictet North America Advisors сүүлийн саруудад АНУ-ын харилцагчдаас ирэх хүсэлтийн тоо “мэдэгдэхүйц өссөн” гэж мэдээлжээ.

“Америкчуудын олонх нь өөрийн хөрөнгийг 100 хувь ам.доллараар хадгалж буйгаа ухаарч,Магадгүй би энэ бүхнийг нэг газарт төвлөрүүлэх ёсгүй’ тухай бодож эхэлсэн бололтой” хэмээн Пьер Габрис онцолжээ.   

mobile-logo