Хүндэтгэх шалтгаантай бол төлбөрөөс чөлөөлнө
01 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
- Орон нутгаас машинаараа ирээд эмнэлэгт үзүүлсэн, ажил явдалд оролцсон, онцгой үеийн дайчилгаанд хамрагдсан, машинд нь явах боломжгүй гэмтсэн тохиолдолд та өдрийн 5000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
- Уг захирамж хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн.
Хэрвээ та Өвөрхангай аймгаас ирээд Улаанбаатар хотод 20 хоносон бол 90 мянган төгрөг товчоогоор гарахдаа хураамж төлдөг болсон.
Өнгөрсөн хугацаанд иргэдээс маш их санал хүсэлт ирсэн тул Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлтийг журманд орууллаа.
Үүнд нь,
- Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийгээ нотолсон;
- Оршуулгын ажилд явдалд оролцох шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан, үүнийгээ нотолсон;
- Мөн хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийгээ нотолсон;
- Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, үүнийгээ нотолсон тохиолдолд 5000 төгрөгийн хураамж төлөхгүй юм байна.
Уг захирамж 2025 оны хоердугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ