
Улаанбаатар хот орчимд шөнөдөө -12…-20 градус хүйтэн, өдөртөө 0…-2 градус байна. Харин хөдөө орон нутагт харилцан адилгүй температуртай байх төлөвтэй. Говийн бүсийн өмнөд хэсгээр өдөртөө +6…+11 градус хүрч дулаарах бол бусад нутгаар өдөртөө -4…+6 градусын хооронд хэлбэлзэнэ.
3-р сарын 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд Онон, Улз голын сав газраар бага зэргийн цас орно. Харин 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах магадлалтай.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр байх ч 8-9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар дулаарна. Гэхдээ цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж болзошгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулж байна.