bnr-0
Австралийн нүүрсний томоохон уурхай аюулгүй байдлын улмаас түр зогсчээ
04 сарын 10, 2025
ХУВААЛЦАХ
  • Моренбах Норт уурхайд нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ аюултай түвшинд хүрчээ.
  • 100 гаруй ажилтныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
  • Одоогоор үйл ажиллагаа хэзээ сэргэх нь тодорхойгүй байна.
Австралийн Куинслэнд мужийн гүний олборлолт явуулдаг нүүрсний хамгийн том уурхай болох Моренбах Норт уурхайн үйл ажиллагаа түр зогсоод байна.

Австралийн Куинслэнд мужийн гүний олборлолт явуулдаг нүүрсний хамгийн том уурхай болох Моренбах Норт уурхайн үйл ажиллагаа түр зогсоод байна. 2025 оны гуравдугаар сарын 31-нд уурхайд нүүрстөрөгчийн дутуу ислийн түвшин аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан уурхайг нэн даруй хааж, ажилчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн талаар тус бүс нутгийн хэвлэл мэдээлэв.

Уурхайн газан хяналтын систем аюултай нөхцөл байдлын шинж тэмдэг илрүүлсэн тул орон нутгийн Ашигт малтмалын аюулгүй байдал, эрүүл ахуйн газар буюу RSHQ-д нэн даруй мэдээлэл өгсөн байна. RSHQ болон уурхайн эзэмшигч Anglo American компанийн хамтарсан ажлын хэсэг одоо нөхцөл байдалд нарийвчилсан үнэлгээ хийж байна.

Уг уурхай 2024 онд нийт 2.78 сая тонн өндөр чанарын коксжих нүүрс үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд мөн хийн алдагдалтай холбоотой эрсдэлүүд гарч байжээ. Тус уурхайгаас 15 км-ийн зайд байрлах Грүүвнер уурхай нь 2024 оны зургаадугаар сард хүчтэй дэлбэрэлт гарсны улмаас өнөөг хүртэл хаалттай хэвээр байгаа юм.

Anglo American компанийн мэдээлснээр RSHQ болон бусад зохицуулагч байгууллагуудтай хамтран хяналт, шалгалт хийсний дараа уурхайг дахин нээх шийдвэрийг гаргана гэжээ. Гэхдээ тус уурхайн сул зогсолт нь нүүрсний зах зээлд хязгаарлагдмал нөлөө үзүүлж байна. BHP компани богино хугацааны нийлүүлэлтээ өсгөсөн бол Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн гол худалдан авагчдын эрэлт буурсан хэвээр байна. Европын зах зээлд худалдааны эргэлт идэвхтэй буй ч шинжээчид уг зогсолт нь олон улс дахь нүүрсний нийлүүлэлтэд онц нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.   

mobile-logo