“Улаанбаатар марафон 2024”-т 15700 гүйгч бүртгүүллээ
05 сарын 21, 2024
ХУВААЛЦАХ
- Энэ жилийн марафонд хоёр сарын хугацаанд 15700 хүн бүртгүүлжээ.
- Гэр бүлийн гүйлтэд 1400, 1.5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлжээ.
- "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээн 2024 оны тавдугаар сарын 25-ны өдрийн бямба гарагт Сүхбаатарын талбайгаас эхэлнэ.
Өнгөрсөн жилийн гүйлтэд 12700 гаруй гүйгч бүртгүүлж байсан бол энэ тоо 3000-аар өсчээ.
Улаанбаатар Марафон
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдыг бүртгэж дууслаа
Энэ жилийн марафонд хоёр сарын хугацаанд 15700 хүн бүртгүүлсэн байна. Өнгөрсөн жилийн гүйлтэд 12700 гаруй гүйгч бүртгүүлж байсан бол энэ тоо 3000-аар өсчээ.
Энэ жил таван км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-т 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Тэгвэл гэр бүлийн гүйлтэд 1400, 1.5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлжээ.
"Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээн 2024 оны тавдугаар сарын 25-ны өдрийн бямба гарагт Сүхбаатарын талбайгаас эхэлнэ.