bnr-0
Оросоос Хятад руу хийх нүүрсний экспорт эрс нэмэгдэнэ: Амурск дахь Жалинда-Мохед төмөр замын гүүр баригдаж эхэллээ
04 сарын 10, 2025
ХУВААЛЦАХ
  • Якут муж 2024 онд 49 сая тонн нүүрс олборлосон нь дээд амжилт болов.
  • Жалинда-Мохе төмөр замын гүүрийн төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
  • Уг гүүр баригдсанаар Хятад руу нүүрс тээвэрлэх замыг 2000 км-ээр товчлох төлөвтэй.
Оросын нүүрсний хоёр дахь том бүс нутаг болох Якут нь Хятадын хил дээрх Амар мөрнийг гатлах Жалинда-Мохе дахь төмөр замын гүүрний төслийг албан ёсоор эхлүүллээ.

Оросын нүүрсний хоёр дахь том бүс нутаг болох Якут нь Хятадын хил дээрх Амар мөрнийг гатлах Жалинда-Мохе дахь төмөр замын гүүрний төслийг албан ёсоор эхлүүллээ. Уг гүүр баригдсанаар Оросын нүүрсний экспортыг 8 сая тонноор нэмэгдүүлэх боломж бүрдэх бөгөөд тус улсын экспортын тээвэрлэлт хийх нийт зам 2800 км урттай болохоос гадна Хятадын зах зээл рүү гаргах тээвэрлэлтийг 2000 км-ээр багасгана гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Төслийн зураг батлагдсан бөгөөд одоогоор Якут дахь 68 км урт төмөр замын хэсгийг шинэчлэх ажил эхэлсэн байна. Энэхүү дэд бүтцийн шинэчлэл нь Зүүн Сибирь дэх тээвэр ложистикийн гол зангилааг бүрдүүлж, нүүрсний тээвэрлэлтийн үр ашгийг эрс дээшлүүлэх зорилготой юм.

Якут нь Оросын Алс Дорнодын нүүрсний тэргүүлэх олборлогч бүс нутаг бөгөөд 2024 онд 49 сая тонн нүүрс олборлосон нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Тус мужийн нүүрсний үйлдвэрлэлийн 98 хувь нь Нерюнгрийн дүүргээс нийлүүлэгдэж буйг Якутын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд дурджээ.

Эдийн засгийн ажиглагчдын үзэж буйгаар, уг гүүр нь Орос-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаанд стратегийн ач холбогдолтой шинэ суурь тавьж, нүүрсний зах зээлд томоохон өөрчлөлт авчрах чухал дэд бүтэц болох юм.   

mobile-logo