bnr-0
“JPMorgan Chase”-ийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгнө
05 сарын 21, 2024
ХУВААЛЦАХ
  • “JPMorgan Chase” банкны залгамж халааны тухай асуултад тэрбээр тав хүрэхгүй жилийн дараа “JPMorgan Chase” дэх гүйцэтгэх захирлын тушаалаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буйгаа дурджээ.
  • 68 настай Даймон өнгөрсөн хорин жилийн хугацаанд хөрөнгө, зах зээлийн үнэлгээ болон бусад үзүүлэлтээр тус банкийг АНУ-ын тэргүүлэгч болгож чадсан билээ.
  • Тус албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтын тэргүүнд “JPMorgan”-ын хэрэглэгчийн банкны гүйцэтгэх захирал Марианна Лэйк, арилжааны болон хөрөнгө оруулалтын банкийг хамтран удирддаг Женнифер Пиепсзак нар багтаж буй аж.
“JPMorgan Chase” банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймон удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгөх бололтой.

“JPMorgan Chase” банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймон удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгөх бололтой. Тус банкны залгамж халааны тухай асуултад тэрбээр тав хүрэхгүй жилийн дараа “JPMorgan Chase” дэх гүйцэтгэх захирлын тушаалаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буйгаа дурджээ.

Даймоны төлөвлөгөөний тодорхой бус байдал нь “JPMorgan” банкны хөрөнгө оруулагчид болон шинжээчдийн дунд тодорхойгүй байдлыг үүсгээд байна. Урьд энэ төрлийн асуултад тэрбээр таван жилийн хугацаа бий хэмээн хариулдаг байсан аж. 68 настай Даймон өнгөрсөн хорин жилийн хугацаанд хөрөнгө, зах зээлийн үнэлгээ болон бусад үзүүлэлтээр тус банкийг АНУ-ын тэргүүлэгч болгож чадсан билээ.

Түүний албан тушаалаа хүлээлгэж өгөх хугацааг “JPMorgan”-ын удирдах зөвлөл гаргана хэмээн Даймон мэдээлээд байгаа бөгөөд өөрийнх нь оронд ажиллаж чадах удирдлагуудыг “шалгаж” эхлэхийг хөрөнгө оруулагчид болон шинжээчдэд “зөвлөсөн” байна.

Тус албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтын тэргүүнд “JPMorgan”-ын хэрэглэгчийн банкны гүйцэтгэх захирал Марианна Лэйк, арилжааны болон хөрөнгө оруулалтын банкийг хамтран удирддаг Женнифер Пиепсзак нар багтаж буй аж.

Жэйми Даймон гүйцэтгэх удирдлагын албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч банкны ТУЗ-ийн даргаар үргэлжлүүлэн ажиллаж магадгүй хэмээн тус банкнаас мэдэгджээ.   

 

mobile-logo