bnr-0
Сингапурын Jebsen & Jessen групп MSM группийн олонх хувьцааг худалдан авлаа
09 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
  • Сингапурт төвтэй Jebsen & Jessen групп MSM группийн олонх хувьцааг худалдан авчээ.
  • Хятад, Индонез, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсад салбартай.
  • Хоёр групп нь бизнесийн 10 гаруй жилийн түүхтэй хамтрагч төдийгүй, МСМ Групп нь Jebsen & Jessen Группийн индастриалын бүтээгдэхүүний дистрибьютороор Монгол улсад 10 гаруй жил ажиллаж ирсэн юм байна.
Jebsen & Jessen групп жилд 3.6 тэрбум ам.доллар олдог байна.

1963 оноос хойш амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй Сингапурт төвтэй Jebsen & Jessen групп MSM группийн олонх хувьцааг худалдан авчээ.

Хятад, Индонез, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсад салбартай уг компани уул уурхай, инженерчлэл, түгээлтийн үйл ажиллагаа голчлон явуулдаг. 

Жилд 3.6 тэрбум ам.доллар олдог тус  компани Монгол Улсын томоохонд тооцогддог 650 гаруй мэргэжлийн монгол болон гадаадын ажилтантай автомотив, индастриал, шингэн хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг MSM группийн хувьцааг ийнхүү худалдан авлаа.

Хоёр групп нь бизнесийн 10 гаруй жилийн түүхтэй хамтрагч төдийгүй, МСМ Групп нь Jebsen & Jessen Группийн индастриалын бүтээгдэхүүний дистрибьютороор Монгол улсад 10 гаруй жил ажиллаж ирсэн юм байна.  

mobile-logo