- Мобиком “5G home” үйлчилгээг албан ёсоор танилцууллаа.
- Шилэн кабель шаардлагагүй, 100Mbps хүртэл хурдтай.
- Улаанбаатар болон 21 аймагт нэвтрүүлж эхэлжээ.

Монголын технологийн тэргүүлэгч компани болох Мобиком групп орчин үеийн өндөр хурдны интернэт хэрэглээг хялбаршуулах “5G home” үйлчилгээг албан ёсоор зах зээлд танилцууллаа. Энэхүү үйлчилгээ нь шилэн кабель татах шаардлагагүй бөгөөд зөвхөн 5G сүлжээнд холбогдон өндөр хурдны интернэт ашиглах боломжийг олгож буйгаар онцлог юм.
Гэр, зуслан, хөдөө орон нутгийн аль ч бүсэд 5G сүлжээ нэвтэрсэн байхад 100Mbps хүртэлх хурдтай интернэт ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгож байна. Төхөөрөмжийг залгахад хангалттай бөгөөд суурилуулалт шаардахгүй, зөөврийн байдлаараа онцлог ажээ.
Уг үйлчилгээг ашигласнаар нэг төхөөрөмжөөр 64 хүртэлх гар утас, таблет болон бусад ухаалаг төхөөрөмжийг нэгэн зэрэг холбох боломжтой юм байна. “5G home”-ийн төхөөрөмжийг гэрээ байгуулан үнэ төлбөргүй авах боломжтой бөгөөд кино, лайв болон стрийминг контентуудыг тасралтгүй үзэх нөхцлийг бүрдүүлж VOO эрх дагалдах ажээ.
Одоогийн байдлаар “5G home” үйлчилгээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон 21 аймгийн төвүүдэд нэвтэрсэн бөгөөд хэрэглэгчийн эрэлт, шаардлагад үндэслэн орон даяар нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Шинэ үйлчилгээний нэвтрэлт нь зөвхөн гар утсаа 5G сүлжээнд холбохоор хязгаарлагдахгүй, харин гэр бүлийн бүхий л төхөөрөмжийг 5G-д бүрэн шилжүүлэх бодит шийдэл болж байгаагаараа хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.