Спонсорын контент
Porsche Cayenne: Дэлхийн хамгийн эрэлттэй тансаг зэрэглэлийн спорт автомашин Монголд
ХУВААЛЦАХ
  • 2024 онд Porsche брэнд нь илүү спортлог, хурц тод төрхтэй дараагийн түвшиний шинэ Cayenne загварыг танилцууллаа.
  • 100 км/цаг хүртэл ердөө 4.7 секундэд хүрэх чадвартай ба хамгийн дээд хурд нь 273 км/цаг хурдалж чадах хөдөлгүүрээр тоноглогдсон.
  • Зөвхөн цахилгаанаар 90 километр зайг туулах боломжтой болсон нь спорт ангиллын автомашинууд дундаа үнэлэхүйц үзүүлэлт болж чадсан байна.
2024 онд Porsche брэнд нь илүү спортлог, хурц тод төрхтэй дараагийн түвшиний шинэ Cayenne загварыг танилцууллаа.

Porsche Cayenne загвар анх 2002 онд дэлхий дахинд танилцуулагдсан ба үүнээс хойш уг загвар нь дэлхийн хамгийн эрэлттэй тансаг зэрэглэлийн спорт SUV автомашин болж чаджээ. 

Харин 2024 онд Porsche брэнд нь илүү спортлог, хурц тод төрхтэй дараагийн түвшиний шинэ Cayenne загварыг танилцуулсан юм. 

ГАДНА ДИЗАЙН 
Шинэчлэгдсэн нүүр хэсэг нь автомашины өргөн цар хүрээг илэрхийлж, хүчтэй нумарсан далавч, шинэлэг загвартай капот болон орчин үеийн техниклэг хийцтэй их гэрлүүд нь машины спортлог, динамик байдлыг тодотгон харуулдаг. Гурван өнгөний сонголттой, Cayenne Coupé-д 33 кг хүртэл жинг хэмнэх маш хөнгөн спорт багц, 20-, 21-, 22 инчийн дугуйны өргөн сонголтуудтай.


 
ИНТЕРЬЕР
Шинэ Cayenne загварын жолооны хэсэгт анх удаа 12.6 инчийн бүрэн дижитал дэлгэцийг багтаасан  бөгөөд хамгийн анх удаа 10.9 инчийн зорчигчийн дэлгэцийг байршуулсан байна.

 

ТЕХНОЛОГИ 
Шинэ Cayenne загварын их гэрэл нь Matrix LED ба нэмэлтээр HD-Matrix LED гэрлийг сонголтоор байршуулах боломжтой. Өндөр нарийвчлалтай энэхүү их гэрэл нь 32,000 гаруй пикселтэй бөгөөд бусад замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудад гэрэл гялбуулахаас сэргийлж, пиксел түвшинд гэрлийг хаадаг байна.
Porsche компани нь шинэ Cayenne загвартаа мөн агаарын чанарын системийг шинээр нэвтрүүлжээ. Стандартаар суурилагдсан энэхүү систем нь автомашины боломжит навигацийн дата ашиглан ойртож буй зам болон урт туннелийг мэдэрч, автоматаар агаарын сэлгэлт хийх горимыг идэвхжүүлдэг байна. Мөн ионжуулагч нь олон төрлийн нян, бохирдлыг цэвэрлэх боломжтой бөгөөд энэ нь харшилтай хүмүүст тус болох зорилготой агаарын чанарыг сайжруулагч юм.

 

ХӨДӨЛГҮҮРИЙН ТӨРӨЛ БА ХҮЧИН ЧАДАЛ
100 км/цаг хүртэл ердөө 4.7 секундэд хүрэх чадвартай ба хамгийн дээд хурд нь 273 км/цаг хурдалж чадах хөдөлгүүрээр тоноглогдсон. Мөн зөвхөн цахилгаанаар 90 километр зайг туулах боломжтой болсон нь спорт ангиллын автомашинууд дундаа үнэлэхүйц үзүүлэлт болж чадсан байна.

Шинэ Cayenne загвартай танилцахыг хүсвэл Шангри-Ла Улаанбаатар Төвд байрлах PORSCHE түр үзэсгэлэнгийн танхимаар зочлохыг урьж байна.

 

mobile-logo