bnr-0
Joker: Folie à Deux анхны ангиасаа хоёр дахин бага орлоготойгоор гараагаа эхлүүллээ
10 сарын 07, 2024
ХУВААЛЦАХ
  • “Joker: Folie à Deux” кино анхны ангитайгаа харьцуулахад Box Office-д хоёр дахин бага буюу 40 сая ам.долларын орлоготой гараагаа эхлүүлсэн байна.
  • 2019 онд гарсан эхний анги 96.2 сая ам.долларын орлоготой эхэлсэн байдаг бөгөөд анхны тэрбум ам.долларын орлого олсон R-Rated кино болсон.
Joker-ийн шинэ ангийн “Rotten Tomatoes” сайт дээрх шүүмжлэгчдийн үнэлгээ нь 63 хувиас 33 болж, IMDB дээр 5.3/10 үнэлгээтэй байна.

Кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай эсрэг дүрүүдийн нэг Joker-ийн киноны хоёрдугаар анги болох “Joker: Folie à Deux” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. 

Тэгвэл тус уран бүтээл анхны ангитайгаа харьцуулахад Box Office-д хоёр дахин бага буюу 40 сая ам.долларын орлоготой гараагаа эхлүүлсэн байна. 2019 онд гарсан эхний анги 96.2 сая ам.долларын орлоготой эхэлсэн байдаг бөгөөд анхны тэрбум ам.долларын орлого олсон R-Rated кино болсон.

Хоёрдугаар анги гарах тухай мэдээ гарснаас хойш шүүмжлэл дагуулсан Joker-ийн шинэ ангийн “Rotten Tomatoes” сайт дээрх шүүмжлэгчдийн үнэлгээ нь 63 хувиас 33 болж, IMDB дээр 5.3/10 үнэлгээтэй байна.  

mobile-logo