bnr-0
Дубай шоколадны тренд пистачио самрын хомсдол үүсгэлээ
04 сарын 22, 2025
ХУВААЛЦАХ
  • TikTok-ийн тренд олон улсын хөдөө аж ахуйн эдийн засагт нөлөөлж чадахуйц хүчтэй болжээ.
  • “Дубай шоколад” гэгдэх цөцгийтэй ногоон пистачио самар буюу ангаахай самраар дүүрсэн шоколадан амттан нь дэлхий дахинаа алдартай болоод буй. 
  • Үүнээс улбаалан дэлхийд пистачио самар буюу ангаахай самрын хомсдол үүсчээ.
TikTok-ийн тренд олон улсын хөдөө аж ахуйн эдийн засагт нөлөөлж чадахуйц хүчтэй болжээ.

TikTok-ийн тренд олон улсын хөдөө аж ахуйн эдийн засагт нөлөөлж чадахуйц хүчтэй болжээ. “Дубай шоколад” гэгдэх цөцгийтэй ногоон пистачио самар буюу ангаахай самраар дүүрсэн шоколадан амттан нь дэлхий дахинаа алдартай болоод буй. 

Уг амттаны богино бичлэгийг TikTok платформд хэдэн зуун сая удаа үзжээ. Үүнээс улбаалан дэлхийд пистачио самар буюу ангаахай самрын хомсдол үүсчээ. Ангаахай самар нь голлон АНУ болон Иранд тариалдаг. CG Hacking компанийн самар арилжаалагч Жайлс Хакингийн мэдээлснээр, ангаахай самрын үнэ нэг фунт нь жилийн өмнө 7.65 ам.доллар байсан бол одоо 10.30 ам.доллар болж өссөн байна. 

Дубай шоколадны тренд нь сүүтэй шоколад, kataifi нэртэй үйрмэг болон ангаахай самрын кремийн дүүргэлтийг нэгтгэсэн шоколадны хавтангаар эхэлжээ. Энэхүү шоколадыг АНЭУ-д худалдаалдаг Fix гэх тансаг зэрэглэлийн шоколад үйлдвэрлэгч бүтээсэн бөгөөд “Can’t Get Knafeh of It” гэх нэр өгсөн нь уламжлалт Араб амттан “кнафе”-гаас үндэслэсэн хэлбэр юм.  

mobile-logo