bnr-0
571.1 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана
04 сарын 22, 2025
ХУВААЛЦАХ
  • Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сард зарласан.
  • Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас Туулын хурдны замын тендерийг дахин зарлана.
  • 32 км үргэлжлэх хурдны авто замын төслийн хөрөнгө оруулалтын дүн 571.1 сая ам.доллар юм.
Уг авто замын төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлэх төлөвлөлттэй

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлахаар болжээ. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард зарласан тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй байна. 32 км үргэлжлэх хурдны авто замын төслийн хөрөнгө оруулалтын дүн 571.1 сая ам.доллар юм.

Төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннел барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох юм. Уг авто замын төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлэх төлөвлөлттэй.  

mobile-logo