- АНУ-ын Холбооны нөөцийн сангийн нээлттэй зах зээлийн хороо хуралдаж, дотоодын эдийн засгийн өсөлт хэвийн, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа учраас бодлогын хүүг 4.25-4.5 хувьд хэвээр нь үлдээх шийдвэр гаргаснаа танилцуулсан байна.
- Өнөөдрийн байдлаар нэг унци алт 2,723 ам. долларын ханштай байна. Ам.долларын ханш бага зэрэг суларсан нь алтны ханш өсөхөд нөлөөлж байна.
- БНХАУ-ын алтны худалдан авалт нэмэгдсэн нь эрэлтийг өдөөж, алтны ханш өсөхөд нөлөөлж байна. Цаашид ч тарифын дарамтаас үүдэлтэй алтны худалдан авалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Аюулгүй хөрөнгө оруулалт гэсэн сонголт хэвээр байна.

Өнөөдрийн байдлаар нэг унци алт 2.723 ам. долларын ханштай байна.
Алтны ханш 2024 онд 23 хувийн өсөлт үзүүлсэн. Шинжээчид 2025 онд алтны ханшийг 3000 ам доллар хүрнэ гэж таамаглаж байгаа.
2024 онд явагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсан нь тодорхой болсны дараагаар тасралтгүй өсөж байсан алтны ханшийг түр хязгаарлаж, ханш эргээд тогтворжсон.
Энэ нь Трампын алттай өрсөлдөх эрх зүйн орчныг биткойн дээр бүрдүүлнэ. Улмаар ам.долларын ханшийг улам өсгөнө гэсэн түүний мэдэгдэл хөрөнгө оруулагчдыг алт руу хошуурах тэмүүллийг хүлээх, харзнах горимд шилжүүлсэнтэй холбоотой.
Гэтэл юу болж өнгөрсөн бэ?
Хөрөнгө оруулагчид, Трампын гарын үсэг зурах эхний 200 баримт бичиг дотор биткойныг дэмжсэн зарлиг багтсан гэж хүлээж байсан. Харамсалтай нь нэгдүгээр сарын 20-оос хойш өнөөдрийг хүртэл асуудал зогсонги, зарлиг гараагүй. Эхлээд Зүүн Азийн орнуудын валютын ханш суларч байснаа эргээд тогтворжсон.
Харин эсрэгээрээ АНУ-ын доллар сулрахын зэрэгцээ Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлоготой холбоотойгоор хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтыг хайж эхэлснээр алтны үнэ шинэ дээд үнээ тогтоолоо. Долларын сулрал нь алтны ханшид эергээр нөлөөлдөг. АНУ-ын валют унаснаар бусад улс алт илүү сонирхолтой болдог.
Цаашид ханш яах вэ?
1. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн шийдвэр
· АНУ-ын Холбооны нөөцийн сангийн нээлттэй зах зээлийн хороо лхагва гарагт хуралдаж, дотоодын эдийн засгийн өсөлт хэвийн, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа учраас бодлогын хүүг 4.25-4.5 хувьд хэвээр нь үлдээх шийдвэр гаргаснаа танилцуулсан байна.
• Хүү буурвал долларын ханш суларч, алтны үнэ өсдөг. Энэ хүлээлт нь алтны эрэлтийг нэмэгдүүлж байна.
2. Инфляц ба Эдийн засгийн эрсдэлүүд
• АНУ болон дэлхийн бусад улс орнуудад инфляц өндөр хэвээр байна. Алт нь уламжлалт байдлаар инфляцаас хамгаалах хөрөнгө оруулалт гэж үзэгддэг тул үнэ нь өсдөг.
• АНУ болон Европын эдийн засгийн тодорхойгүй байдал, өсөлтийн сааралт нь хөрөнгө оруулагчдыг алтад хөрөнгө оруулахад хүргэж байна.
3. Геополитикийн хямралууд
• ОХУ-Украйны дайн, Израиль-Палестины мөргөлдөөн зэрэг олон улсын зөрчилдөөн нь алтны үнэ өсөх гол шалтгаануудын нэг.
• Дайн, улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэхэд хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, алт руу хөрөнгөө шилжүүлдэг.
4. Хятадын алт худалдан авалт
• Хятад улс сүүлийн жилүүдэд их хэмжээгээр алт худалдан авч байгаа нь үнэ өсөхөд нөлөөлсөн. Одоо бүр трампын тарифын бодлого Хятадын алтны худалдан авалтыг улам нэмэгдүүлнэ гэж харж байна.
• 2023 онд Хятадын Төвбанк 225 тонн алт худалдаж авсан бөгөөд энэ нь зах зээлд ихээхэн нөлөө үзүүлсэн.
5. Ам.долларын ханшийн хэлбэлзэл
• Ам.долларын ханш суларвал алтны үнэ өсдөг.
• Долларын ханшийн хэлбэлзэл, АНУ-ын Засгийн газрын өрийн өсөлт нь алтны эрэлтийг нэмэгдүүлж байна.
6. Алтны нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдал
• Уул уурхайн компаниудын олборлолт тогтмол байдаг ч, эрэлт өндөр байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна.
• Шинэ алтны ордууд нээхэд ихээхэн цаг хугацаа шаарддаг тул богино хугацаанд нийлүүлэлт нэмэгдэх боломж хязгаарлагдмал.
Дүгнэлт
2024-2025 онд алтны үнэ өсөх хандлагатай байгаа гол шалтгаанууд нь инфляц, геополитикийн эрсдэл, төв банкнуудын алтны худалдан авалт, АНУ-ын бодлогын хүүгийн бууралт гэх мэт хүчин зүйлүүд хэвээр л байна. Энэ бүхний улмаас алтны үнэ 2025 ондоо ч хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт хэвээр байна гэж үзэж байна.
Манайд өнөөдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар 308,710 төгрөг ханштай байна. Мөнгөө банканд ам.доллар болгоод хадгалах уу эсвэл алт хэлбэрээр хадгалах уу гэдэг ч нэг төрлийн сонголт байж болох юм.