- WeTransfer платформд үүсгэсэн холбоосын дуусах хугацааг сунгах боломжтой болжээ.
- “Одоогоор энэ шинэчлэлийг WeTransfer мобайл аппликейшн дээр үүсгэх боломжтой” гэж компанийн зүгээс мэдэгдээд байна.
- Нидерландын WeTransfer платформыг сард 80 гаруй сая хүн идэвхтэй хэрэглэдэг.

Бүртгэл хийлгэх шаардлагагүйгээр томоохон хэмжээний файлыг дэлхийн өнцөг булан бүрд илгээх боломжийг олгодог үүлэн технологид суурилсан WeTransfer платформд үүсгэсэн холбоосын дуусах хугацааг сунгах боломжтой болжээ.
Уг платформ нь үүсгэсэн холбоосын хүчинтэй хугацааг 1 долоо хоног хадгалдаг байсан бол одоо 1 сар хүртэлх хугацаанд хандах боломжтой болгожээ.
“Одоогоор энэ шинэчлэлийг WeTransfer мобайл аппликейшн дээр үүсгэх боломжтой” гэж компанийн зүгээс мэдэгдээд байна.
Нидерландын WeTransfer платформыг сард 80 гаруй сая хүн идэвхтэй хэрэглэдэг. 2021 онд л гэхэд 111 сая ам.долларын орлого олсон байна. WeTransfer нь сард 12 ам.долларын үнэтэй үйлчилгээг санал болгож, хэрэглэгчдэд 20GB хүртэлх файл дамжуулах боломжийг олгодог. Түүнчлэн уг компани зар сурталчилгаагаар дамжуулан платформоо мөнгөжүүлдэг байна.