bnr-0
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар 538.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийв 
05 сарын 27, 2025
ХУВААЛЦАХ
Нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.6 сая төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 7.1 сая төгрөг байна

2025 оны нэгдүгээр улиралд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар 538.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 80 ҮХЭХЗ-ын байгууллага 56.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. 302 байгууллага тайлант улиралд 2,203 хэлцлээр 316,200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зуучлан худалдан шилжүүллээ.

Тэгвэл 132 ҮХЭХЗ-ын байгууллага 4.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Улсын хэмжээнд 302 байгууллага үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурчээ. ҮХЭХЗ-ын байгууллагууд 441 хувьцаа эзэмшигчдийн 7.1 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байна.

Тайлант улиралд нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.6 сая төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 7.1 сая төгрөг байна.   

mobile-logo