bnr-0
Монголбанк нэг гр алтыг дунджаар 267 мянган төгрөгөөр худалдан авчээ
09 сарын 03, 2024
ХУВААЛЦАХ
  • Монголбанканд нэг кг алт тушаавал 267 сая төгрөг болно.
  • Монголбанканд Дархан-Уул, Баянхонгор аймгууд ахиу алт тушаасан байна .
  • Алтны худалдан авалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурчээ.
Монголбанк нэг гр алтыг 267,835 төгрөгөөр худалдан авчээ

Монголбанк үнэт металл худалдан авах үнээ дэлхийн зах зээл дээрх үнэ ханшаар тогтоодог. 2024 оны  8 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 267,835.69 төгрөг байлаа. Өөрөөр хэлбэл нэг кг алт тушаасан тохиолдолд төлбөр нь 267 сая төгрөг гэсэн үг.

Монголбанк 2024 оны 8 дугаар сард 931.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 10.3  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт байна.

 

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 429.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 828.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.Дэлхийн зах зээл дээр алтны үнэ ханш дайн байлдаантай жилүүдэд өсч,ханш нь чангардаг.   

mobile-logo