- Энэ оны долдугаар сарын байдлаар “MCU” нийт 30 гаруй тэрбум ам.долларын орлого олоод байна.
- Тавин жилийн турш үргэлжилсэн, 12 кинотой “Star Wars” франчайз 10 тэрбум ам.доллар давсан орлоготой.
- Дэлхий даяар 9.6 тэрбум долларын орлого олоод буй “Harry Potter”, мөн 9.0 тэрбум долларын орлоготой яваа “Spider-Man” зэрэг бүтээлүүд удаалж байна.
Дэлхий даяар хамгийн их орлого олсон кино франчайз бол “Marvel Cinematic Universe”. Энэ оны долдугаар сарын байдлаар “MCU” нийт 30 гаруй тэрбум ам.долларын орлого олоод байгаа нь дэлхийн хамгийн амжилттай кино франчайз гэдгийг баталж буй юм.
10 тэрбум ам.доллар давсан орлоготой өөр нэг франчайз бол “Star Wars”. Тавин жилийн турш үргэлжилсэн, 12 кинотой уг франчайзын дараагийн кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно.
Тэгвэл 10 тэрбум ам.долларт хамгийн ойртож буй франчайз бол дэлхий даяар 9.6 тэрбум долларын орлого олоод буй “Harry Potter”, мөн 9.0 тэрбум долларын орлоготой яваа “Spider-Man” зэрэг бүтээл юм.
Дэлхий даяар 7-8 тэрбум ам.долларын ашиг орлого олохдоо “Avengers” ердөө дөрөвхөн киногоор энэ жагсаалтад орж байсан бол “Fast and the Furious” 11, харин “James Bond” 27 кино хийж байж уг жагсаалтад орж байлаа.