bnr-0
Nvidia компани Blackwell Ultra болон Rubin AI чипүүдээ танилцууллаа
03 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
  • Nvidia компани хиймэл оюун ухааны шинэ чипүүдээ GTC бага хурлын үеэр танилцууллаа.
  • Тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах Blackwell Ultra чипийн цувралууд болон 2026 онд худалдаанд гарах Vera Rubin хэмээх дараагийн үеийн график процессорын нэгж (GPU)-ээ танилцууллаа.
  • Тухайлбал, AI-д чиглэсэн шинэ зөөврийн болон суурин компьютерыг танилцуулж, Llama болон DeepSeek зэрэг том хэмжээний AI загваруудыг ажиллуулах чадвартай DGX Spark болон DGX Station нэртэй хоёр шинэ компьютерыг танилцууллаа. 
Nvidia компани хиймэл оюун ухааны шинэ чипүүдээ GTC бага хурлын үеэр танилцууллаа. Т

Nvidia компани хиймэл оюун ухааны шинэ чипүүдээ GTC бага хурлын үеэр танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах Blackwell Ultra чипийн цувралууд болон 2026 онд худалдаанд гарах Vera Rubin хэмээх дараагийн үеийн график процессорын нэгж (GPU)-ээ танилцууллаа.

2022 онд OpenAI компани өөрсдийн хиймэл оюуны чатбот ChatGPT-ийг танилцуулснаас хойш Nvidia-ийг борлуулалт зургаа дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Программ хангамж хөгжүүлэгчид болон хөрөнгө оруулагчид шинэ чипүүдийг анхааралтай ажиглаж байгаа юм. Шинэ чипүүдийн хүчин чадал, үр ашиг зэрэгт үндэслэн Nvidia-ийн гол харилцагчид болох Microsoft, Google, Amazon зэрэг компани үргэлжлүүлэн дата төвүүдээ Nvidia-ийн чипүүдэд суурилан байгуулах эсэхээ тодорхойлох юм.

GTC бага хурал нь Nvidia-ийн хүчирхэг байдлаа харуулахыг зорьдог жил бүх зохион байгуулагддаг арга хэмжээ бөгөөд Калифорни мужийн Сан Хосе хотноо болж буй юм.

Түүнчлэн Nvidia өөрийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг ч мөн уг арга хэмжээний үеэр танилцуулжээ. Тухайлбал, AI-д чиглэсэн шинэ зөөврийн болон суурин компьютерыг танилцуулж, Llama болон DeepSeek зэрэг том хэмжээний AI загваруудыг ажиллуулах чадвартай DGX Spark болон DGX Station нэртэй хоёр шинэ компьютерыг танилцууллаа. 

Nvidia-ийн шинэ AI чипүүд дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлийг хурдасгахад томоохон нөлөө үзүүлэх хүлээлттэй байна. Технологийн компаниуд AI-д оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, автомашин, эрүүл мэнд, санхүү зэрэг салбарт хиймэл оюуны хэрэглээ хурдацтай нэмэгдэх юм.

Өндөр хүчин чадалтай чипүүд нь AI-ийн хөгжлийг түргэсгэж, автоматжуулалтыг нэмэгдүүлэх боловч хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт, эрчим хүчний хэрэглээ зэрэг сорилтуудыг авчирч болзошгүй. Мөн АНУ, Хятад зэрэг улсын AI технологийн өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.    

mobile-logo